Увс аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2023-06-12

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 1992 онд багуудад Иргэдийн нийтийн хурал, суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурал анх байгууллагдаж сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Т.Бат- Очир, нарийн бичгийн даргаар Л.Гоош сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 20 хүн /МАХН-ын гишүүн 17, ардчилсан намаас 1, нам бус 2 хүн сонгогджээ. Хоёр жилийн дараа өөрчлөлт орж даргаар нь Х.Дэмбэрэлсамбуу, нарийн бичгийн даргаар Л.Ганхуяг сонгогдон ажиллажээ.1993,1994 онуудад дахин сонгууль явагдаж байсан байна. 1996 оны Орон нутгийн сонгуулиар сумын ИТХ-д 20 төлөөлөгч сонгогдсны 16 нь МАХН-ын гишүүн, 4 нь Ардчилсан эвслээс сонгогдсон байна. ИТХ-ын орон тооны даргаар Л.Ганхуяг сонгогдож 2008 он хүртэл 14 жил ажилласан. 1997 оны 7-р сараас орон тооны хурлын ажилтантай болж хурлын ажилтнаар Ж.Ганбаатар ажиллаж эхэлжээ. 2000 оны Орон нутгийн сонгуулиар суманд мөн л 20 төлөөлөгч сонгогдсноос МАХН-аас нэр дэвшсэн 14 төлөөлөгч, АН-аас нэр дэвшсэн 6 төлөөлөгч сонгогдож ИТХ- ын дарга, ажилтнууд улиран сонгосон байна. 2004 оны Орон нутгийн сонгуулиар МАХН, АН-аас нэр дэвшигчид арав, арван суудал авч ИТХ-ын даргаар Л.Ганхуяг, нарийн бичгийн даргаар Я.Самбуу нар сонгогдон ажилласан. 2008 оны Орон нутгийн сонгуулиар 21 төлөөлөгч сонгогдсноос МАХН-3, АН-17 суудал, бие даагч 1 суудал авч ИТХ-ын даргаар Б.Авирмэд, нарийн бичгийн даргаар Я.Самбуу нар ажилажээ. 2012 оны Орон нутгийн сонгуулиар МАХН-13, АН-8 тус тус суудал авч ИТХ-ын даргаар Д.Эрдэнэ-Очир, нарийн бичгийн даргаар Я.Самбуу ажилласан. 2016 оны Орон нутгийн сонгуулиар МАХН-15, АН-6 суудал авч ИТХ-ын даргаар Ц.Бямбасүрэн, нарийн бичгийн даргаар Я.Самбуу ажилласан. 2020 оны Орон нутгийн сонгуулиар МАН-17, АН- 4 суудал авч ИТХ-ын даргаар Б.Шинэбаяр, нарийн бичгийн даргаар Я.Самбуу, М.Түвшинбаяр нар ажиллаж байна.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%